Халх гол дахь "Монгол дайчдын хөшөө"-г сэргээн засжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-23 12:09:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх гол дахь "Монгол дайчдын хөшөө"-г сэргээн засварлажээ. Уг хөшөөг  БНМАУ-ын шагналт архитекторч Д.Чойжилжав, Г.Цэрэндорж, уран барималч Л.Бэхбат, зураач Д.Бат-Эрдэнэ нарын бүтээсэн зураг төслөөр Барилгын цэргийн 030 дугаар ангийн хамт олон Халх голын түүхэн ялалтын 50 жилийн ойг тохиолдуулан 1989 оны 7 дугаар сард сүндэрлүүлэн босгожээ.

Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан "Хан шувалдай" ХХК-ийн хамт олон "Монгол дайчдын хөшөө"-г сэргээн   засварлаж, түүхэн  ялалтын их ойд бэлэг барьсан байна.

Холбоотой мэдээ