Урт удаан наслах энгийн аргыг хэлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-23 12:23:32

МОСКВА. /РИА Новости/. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь урт удаан наслах энгийн аргуудын нэг юм хэмээн эрдэмтэд үзэж байна. Дасгал хөдөлгөөн төдийгүй цэвэрлэгээ хийх нь урт удаан наслахад нөлөөлдөг болохыг “British Medical Journal” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүн харуулжээ.


Судалгаанд 40-ээс дээш насны 36 мянган хүн хамрагдсан байна. Судалгаанд оролцогчдыг өдөр тутмын идэвхтэй байдлынх нь түвшнээр нь дөрвөн бүлэгт хувааж, амьдралынх нь хэв маягийг 6 орчим жилийн турш ажиглажээ. Ажиглалтын дүнд дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг хүмүүсийн зуурдаар нас барах эрсдэл 73 хувиар буурч байсан аж.


Урт удаан амьдралын хэв маягийг дэмжихийн хүсвэл өдөрт 24 минут хурдтай алхах юмуу мөн хугацаанд биеийн дасгал хөдөлгөөн хийхийг эрдэмтэд зөвлөжээ. Арав орчим цагийг суугаа байдалтай өнгөрүүлэх нь зуурдаар нас барах эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд мөн илрүүлжээ. 

Холбоотой мэдээ