Ё.Басхүү Токиогийн татамид хүрэл медалийн төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-26 19:17:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн “Токио-2019” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанд манай багийн  сүүлийн найдвар болсон Ё.Басхүү хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.


Тэрбээр шөвгийн 16-д Израил улсын жүдоч Талл Фликер-тэй тааран барилдаж иппон үнэлгээгээр ялалт байгуулж шөвгийн наймд шалгарсан. ОУХМ Ё.Басхүү 66 кг-д шөвгийн наймд дэлхийн аварга Японы жүдоч, дэлхийн хошой аварга Абэ Хифүмитэй хэсгийн аваргын төлөө барилдаж нэг нэг торгуултай, цаг дуусахад 9 секунд дутуу байхад хутгуулж вазари оноогоор ялагдсанаар дагах барилдааныг Египетийн Мохамед Абделмавгоудтай барилдах болсон. Энэ барилдаад тэр оноо алдсан хэдий ч өөрийн идэвх зүтгэл, дайчин барилдаанаар зугтаж барилдсан өрсөлдөгчөө 3 торгуулж гарцаагүй ялалтыг авч чадлаа. 

Холбоотой мэдээ