Өнөөдөр 3 жүдоч Токиогийн дэвжээнд хүчээ сорьж байгаагаас нэг нь ялагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-28 11:13:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2019 оны ДАШТ Япон улсын Токио хотноо 4 дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар манай улсын баг тамирчдаас нэг хүрэл медальтан төрөөд байна.


Өнөөдөр манай гурван бөх барилдахаас эрэгтэйчүүдийн 81 кг-д Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга, улсын зургаан удаагийн аварга, ДАШТ-д хоёр ч удаа V байрт шалгарсан, үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ О.Ууганбаатар хүчээ сорино.


Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д Төв аймгийн Баянхангай сумын харьяат, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, УАШТ-д сүүлийн дөрвөн жил дараалан түрүүлсэн Б.Ганхайч нар барилдана.


Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д хосоор нь сойсон манай хоёр бөхийн нэг Б.Мөнгөнчимэг эхний тойрогтоо ялагдсан бол Б.Ганхайч Бразил бөх Кастилос-той таарч барилдан үндсэн цагт иппон үнэлгээгээр өрсөлдөгчөө ялж шөвгийн 32-т шалгарлаа.

Холбоотой мэдээ