Ирэх сард хоёр том солир дэлхий рүү ойртоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-08-28 14:51:05

НЬЮ-ЙОРК. /TASS/. Есдүгээр сарын 14-нд хоёр солир дэлхий рүү ойртох боловч аюул учруулахгүй гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ мэдээлжээ.


Америкийн сансар судлалын байгууллагын мэдээлснээр, 290-650 хүртэл метрийн диаметртэй, “2000 QW7” гэж нэрлэсэн, солируудын нэг нь дэлхийн хажуугаар 5.3 сая км зайтай, секундэд 6.4 км-ийн хурдтай өнгөрөх аж. Харин 120-260 хүртэл метрийн голчтой “2010 CO1” солир нь манай гарагийн хажуугаар мөн ийм зайтай, секундэд 14.4 км-ийн хурдтай өнгөрөх гэнэ.


Наймдугаар сарын 28-нд “2019 OU1” солир дэлхий рүү 1 сая орчим км-ийн зайд ойртоно гэж өмнө нь мэдээлж байсан билээ.


Холбоотой мэдээ