Японд 870 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-29 12:26:54
Yesukheitumur Tumurbaatar

ТОКИО. /Kyodo/. Японы баруун өмнөд нутгаар аадар бороо үргэлжлэн орж байгаатай холбогдуулан хэдэн зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгчээ. 


Эрх баригчдын мэдээлснээр, лхагва гарагт Кюшү арлын хойд хэсгийн Фүкүока, Сага, Нагасаки мужид хөрсний гулгалт болон үер болох эрсдэл нэмэгдсэн тул түгшүүрийн таван түвшнээс дөрөвдүгээр түвшнийг тогтоосон байна.


Тус бүс нутгаас нийт 870 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх үүргийг орон нутгийн цагаар 15:30 минутад өгсөн байна. Мягмар гарагаас аадар бороо орж эхэлсэн бөгөөд унасан хур тунадасны хэмжээ нэг цагийн дотор 120-200 миллиметр хүрсэн гэж Цаг уурын газраас мэдээлжээ. 

Холбоотой мэдээ