“Dorian” хар салхи АНУ-ыг чиглэн урагшилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-29 16:18:15
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CNN/. Нэгдүгээр ангиллын “Dorian” хар салхи Пуэрто-Рикогийн Вьекес болон Кулебра жижиг арлуудыг чиглэн 120-178 километр цаг хурдтайгаар урагшилж байна.


Энэ удаагийн хар салхиний хүчийг хоёр жилийн өмнө Пуэрто-Риког дайран өнгөрсөн хар салхитай харьцуулахад харьцангуй сул байгаа аж. Гэвч хар салхи ирэх өдрүүдэд улам эрчээ авах магадлалтай байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдэд АНУ-ын Флорида болон Жоржиа муж улсад хүрнэ гэж тооцоолж байна. Үүнтэй холбогдуулан лхагва гарагт Флорида муж улсад гамшгийн түгшүүр зарлажээ.


Лхагва гарагийн үдээс хойш Пуэрто-Рикод 23 мянга орчим иргэн тог цахилгаангүй болсон гэж “AP” мэдээлэв.


Холбоотой мэдээ