Уганда улсын 134 настай иргэн таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-30 12:15:50
Yesukheitumur Tumurbaatar

КАМПАЛА. /Anadolu/. Уганда улсын хамгийн өндөр настай иргэн хэмээн үзэж буй Йохана Ахурума 134 насандаа таалал төгссөн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.


“Номлогчид миний насыг тооцоолсон. 1895 онд намайг баптисмд хүртэхээр явах үед тэд над руу хараад чи 10 настай хэмээн хэлсэн" гэж Ахурума 2017 онд ярьсныг өдөр тутмын хэвлэлүүд нийтэлсэн байна.


Уганда улсын Ерөнхийлөгч Йовери Мусевени 2016 онд Ахуруматай уулзсаны дараа түүнд зориулж байшин барьж өгчээ. “New Vision” сонины мэдээлснээр, Ахурума 130 жилийн өмнө Угандагийн Буньянгуле гэдэг газар төржээ. Тэрбээр зургаан удаа гэрлэсэн бөгөөд хоёр хүүхэдтэй ажээ.

Холбоотой мэдээ