Маргааш хичээлийн шинэ жилийн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2019-08-31 18:49:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жилийн нээлт есдүгээр сарын нэгний амралтын өдөр буюу ням гарагт болно.

Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тодруулахад, "Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд маргааш болно. УИХ-ын дарга Г.Занданшатар есдүгээр сарын 1-ний ням гарагийн 12.00 цагт “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 10:30 цагт Хөгжим бүжгийн коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох болсон" гэсэн хариу өглөө. Харин цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 2-ны даваа гарагт болох юм байна.

Холбоотой мэдээ