Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-07 15:53:04

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхлэв. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хийсэн. Хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Одоо УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Б.Туул

 

Холбоотой мэдээ