Аянганд түлэгдсэн эмэгтэй Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-05 10:42:32

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн Жаргалант гэдэг газар  сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т намаржиж байсан иргэн А-ийн гэр дээр энэ сарын 3-нд аянга буусан байна.

Энэ үеэр гэрт байсан эмэгтэй А-гийн нуруу, хөл нь түлэгдсэн бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тус аймгийн хэмжээнд энэ зун 5 удаагийн аянга буусан тохиолдол бүртгэгджээ. Хэдийгээр намрын сар гарсан боловч аянга бууж байгаа учраас малчид ард иргэдийг дуу цахилгаантай бороо орох үед анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

 

Холбоотой мэдээ