Афганистаны нийслэл Кабулд дэлбэрэлт болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКАБУЛ. /BBC/. Афганистаны нийслэл Кабул хотод дэлбэрэлт болсны улмаас 10 гаруй хүн амь үрэгдэж, 40 гаруй хүн шархадсан гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдэгджээ.
Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, дэлбэрэлт Засгийн газрын байр болон Элчин сайдын яамд байрладаг өндөр хамгаалалттай ногоон бүс дэх шалган нэвтрүүлэх хэсгийн ойролцоо болсон байна.
Уг халдлагын хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн өөртөө хүлээгээд, гадаадын цэргийн хүчний цувааг онилон үйлдсэн гэж мэдэгджээ.