Ерөнхийлөгч Х.Баттулга өсвөрийн жүдочдод шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-06 13:06:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нар өчигдөр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр зохион байгуулдаг жүдо бөхийн өсвөрийн АШТ-ий финалын барилдаануудыг үзэж сонирхлоо.


Мөн тэмцээний шагнал гардуулах ёслолд оролцож, өсвөрийн тамирчдад спортын амжилт хүсэв.


Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулга, уулзалтаа өндөрлүүлж өчигдөр /2019.09.05/ эх орондоо ирлээ.

Холбоотой мэдээ