Төмөрбулаг суманд 320 хүүхдийн хичээлийн байр ашиглалтад орлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-09-16 10:09:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 320 хүүхдийн шинэ сургуулийг барьж ашиглалтад орууллаа. Шинэ хичээлийн байртай болсноор сурагчид хүүхдэд ээлтэй стандартын орчинд сурч боловсрох боломж бүрджээ.Тус сургуулийг улсын төсвийн хөрөнгө оруулалт 2.5 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр барьж гүйцэтгэн улсын комисс 100 хувийн үнэлгээтэй хүлээн авчээ.

Хөвсгөл аймгийн боловсрол, соёлын салбарт 2018 онд 46,8 тэрбум, 2019 онд 40,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийж байна. Энэ онд хөрөнгө оруулалтын 21 ажил хийж байгаагаас 3 ажил гүйцэтгэл бүрэн хийгээд байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ