Зүүн чойрын хийдийн шав тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-10 14:18:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн нутагт шинээр барих Зүүн Чойрын хийдийн Цогчин дуганы шавыг өнөөдөр тавилаа.

Уг дуганы 324 м.кв талбайтай барилгын зургийн эхийг "Эй Эн И" компани хийсэн бөгөөд барилгын ажлыг Си Эйч Си компани энэ оны 11 дүгээр сарын 15-нд дуусгахаар төлөвлөсөн байна. Анх 1770-аад оны үед байгуулж 1500 ламтай байсан өмнөд бүсийн томоохон хурал номын газруудын нэг нь Зүүн Чойрын хийдийн Цогчин дуган байжээ. Энэхүү хийд нь гурван удаа буйраа сэлгэж байсан түүхтэй аж. 

Хийдийн шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Г.Батсуурь болон албаны бусад хүмүүс оролцсон байна. 

Холбоотой мэдээ