Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд мод тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-10 15:10:10
Yesukheitumur Tumurbaatar

ВЕНА. /BBC/. Австрийн Клагенфурт хотын 30 мянга орчим хүний багтаамжтай “Вёртер-Зе” хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд мод тарьжээ.


Уур амьсгалын өөрчлөлт болон ой модыг устгах үйл ажиллагаатай тэмцэхийн тулд зураач Макс Пейнтнерийн 1978 онд зурсан "The Unending Attraction of Nature" бүтээлээс сэдэвлэн цэнгэлдэх хүрээлэнд мод тарьсан гэж уг төслийг санаачлагч Клаус Литтманн мэдэгдсэн байна.


Мөн тэрбээр, цэнгэлдэх хүрээлэнгийн модны өнгө намар болмогц өөрчлөгдөх нь хүмүүст зэрлэг байгаль, ой модонд байгаа мэт мэдрэмж төрүүлнэ гэж найдаж байна гэв.


Мод үржүүлэгийн газрын мэдээлснээр, эдгээр 299 ширхэг модыг ирэх сарын 27-ыг хүртэл цэнгэлдэх хүрээлэнд байлгаж, олны хүртээл болгох аж.  

Холбоотой мэдээ