Нийслэлд ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-09-12 16:15:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улаанбаатар хотод өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын гурван  тохиолдол илэрчээ.


Ингэснээр  улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 280 болсон хэмээн Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний найман сарын нөхцөл байдлын тайланг  танилцуулах үеэр дурдлаа.

Халдварт өвчин энэ оны эхний 8 сард 29.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 930-аар нэмэгдсэн байна. Үүнд салхин цэцэг 46.3 хувь, мөөгөнцөр 5.8 хувь, сүрьеэгийн өвчлөл 2.3 хувь нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Харин гар, хөл, амны өвчин 52.1 хувь, цусан суулга 7 хувь, тэмбүүгийн өвчлөл 3.1 хувиар багасжээ.

Холбоотой мэдээ