Уулнуудад түргэн тусламжийн дрон ажиллуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-09-13 14:58:28

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ ирэх оноос жуулчдын аялах дуртай уулнуудад анхны тусламжийн дронуудыг ажиллуулахаар төлөвлөж байна. Ингэснээр эмнэлгийн тусламжийн хэрэгслүүдийг шаардлагатай нэгэнд цаг тухай бүрт хүргэх боломж бүрдэх ажээ.


Солонгосын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын мэдээлснээр, ирэх онд улс даяар 16 уулын цэцэрлэгт хүрээлэнд түргэн тусламжийн 32 дроныг ажиллуулах ажээ. Энэхүү төсөлд Засгийн газрын 2020 оны төсвөөс 2.08 тэрбум вон буюу 1.75 сая ам.долларыг зориулна гэж Байгаль орчны яамнаас мэдээлсэн байна.


“Бухан” ууланд 2018 оны 12 дугаар сараас хойш дээрх төрлийн дроныг туршилтыг шугамаар ажиллуулж байгаа гэнэ. Зүрхний хэмнэлийг сайжруулагч төхөөрөмж тээсэн дрон эмнэлгийн тусламж шаардлагатай хүмүүсийн байршлыг “GPS” технологи ашиглан тогтоодог байна. Мөн дроны камеруудын тусламжтайгаар уулын аюулгүй байдлыг хянах боломжтой болжээ. 

Холбоотой мэдээ