“Байкальский Талисман” анхдугаар наадамд УДЭТ-ынхан амжилттай оролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн баг ОХУ-ын Эрхүү хотын А.Вампиловын нэрэмжит Драмын театраас зохион байгуулсан Олон улсын хүүхдийн жүжгийн “Байкальский Талисман” анхдугаар наадамд амжилттай оролцоод ирсэн байна.
Тус наадамд таван улсын есөн театрын 10 жүжиг оролцлоо. Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн “Царцаа Намжил” хүүхдийн жүжиг Оросын үзэгч багачуудаас өндөр үнэлгээ авч, үзэгчдийн таашаал хүртсэн жүжгээр шалгарсан байна. Уг наадмын бэлгэ тэмдэг Талисманы дурсгалт цомыг Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдэд дурсган өгчээ.