“Монгол контент”, “Эзэн софт” компани хамтран ажиллах гэрээ байгуулав

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-13 18:09:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд  хоёр орны нөхөрсөг найрамдалт харилцааг урлагаар дамжуулан ахиулах ёслол өнөөдөр боллоо. Монгол Улсын “Монгол контент”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны  “Эзэн софт” компани хамтран ажиллах гэрээ байгуулав.


Өвɵр Монголын “Эзэн софт” компани Монгол Улсын “Монгол контент” компани өнгөрсөн дөрөвдүгээр сард санамж бичиг байгуулан Монголын хамтлаг дуучдын бүтээлийг албан ёсны эрхтэйгээр Өвөр Монголын “ЭГШИГ” хɵгжмийн стриминг үйлчилгээнд нийлүүлэхээр болсон нь ийнхүү ажил хэрэг болж байна. Монголын хамтлаг дуучид, уран бүтээлч, эрх эзэмшигч тус бүртэй гэрээ байгуулснаар ирэх сараас эхлэн “Эгшиг” аппликэйшнээр дамжин монгол дуугаар Өвөр Монголын ард түмний сонорыг мялаах аж. Тодруулбал, Монгол Улсын  "Харанга", "Хурд", "Никитон" хамтлаг, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран зэрэг 100 гаруй хамтлаг, дуучны бүтээлийг албан ёсны зохиогчийн эрхтэйгээр Өвөр Монголд түгээх юм.

Холбоотой мэдээ