“Монгол Хурандаа” нийгэмлэгийн ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-09-17 15:47:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/.   “Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, доктор, профессор Ч.Баатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нартай уулзаж, сургалт зохион байгууллаа.

 “Монгол хурандаа” нийгэмлэгийн ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ЗДТГ-ын  дарга Ц.Эрдэнэсүрэн болон Дундговь аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд угтан авч уулзсан юм.

Тус нийгэмлэгээс Дундговь аймгийн ОБГ, Цагдаагийн газар, ШШГА зэрэг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хаагчдад сургалт зохион байгуулж, үндэсний аюулгүй байдлыг хангахад оролцох, эх орноо хайрлан хамгаалах, эх орноороо бахархах, эх оронч үзэл, хандлагатай байх талаар мэдлэг олгожээ. 

“Монгол хурандаа” нийгэмлэг нь, Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын чөлөөнд гарсан болон одоо ажиллаж байгаа хурандаа нарын нийтлэг хүсэл зорилго, эрх ашгийг илэрхийлэх зорилго бүхий нийгэмд болон гишүүддээ үйлчилдэг ТББ ажээ.

Тус нийгэмлэгийн гишүүдийг зөвхөн хурандаа нараар хязгаарлахгүй, мөрдөс зүүсэн цэргийн алба хаагчид байх бөгөөд нийгэмлэгээс төрөл бүрийн сургалт зохион байгуулж, мөрдөс зүүсэн мэргэжил нэгт гишүүдээ чадавхижуулж, тэдний хүсэл, бодлыг сонсож, нэгтгэн, гишүүддээ үйлчилгээ үзүүлдэг байна. 

Холбоотой мэдээ