Эрчим хүчний шинэчилсэн үнэ тарифын талаар мэдээлэл өгнө

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-09-18 09:25:18
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Эрчим хүчний яамнаас 2019 оныг Ухаалаг эрчим хүчний жил болгон зарласантай холбогдуулан "Баянхонгор-Эрчим хүч" ЦТ ХХК-иас "Нээлттэй хаалганы өдөрлөг-2019" үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.
Энэ сарын 27-нд аймгийн төвийн Баганат талбайд болох тус үйл ажиллагаанд цахилгаан эрчим хүч хэрэглэгч хэн бүр оролцон, санал гомдлоо хэлж, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэх боломжтой аж.
Мөн үеэр ААН, байгууллага, айл өрх, орон сууцанд амьдарч байгаа цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд шинэчилсэн үнэ тарифын талаар мэдээлэл өгөх, ухаалаг эрчим хүчний талаар хийж буй ажил болон ухаалаг тоолуурын ажиллагааны талаар мэдээлнэ. Түүнээс гадна хэрэглэгч хэрэглээгээ өөрөө хянах боломжтой гар утасны аппликейшны талаарх мэдээлэл, компанийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах бусад үйл ажиллагаанууд өрнөх юм байна.
Холбоотой мэдээ