“Эрдмийн өргөө” цогцолбор сургууль “Алтан гадас” одонгоор шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-09-19 23:33:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын Чин ван Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнууллаа.

Тус сургууль байгуулагдсаны 50 жилийн ойн баярын хурал дээр энэ шагналыг гардуулав.

“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулиас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр, академич, хүний гавьяат эмч Ц.Лхагвасүрэн, гавьяат багш Ш.Энхтуяа, Д.Ганчимэг, Ш.Шийтэр, Ж.Пүрэвсүрэн, Д.Лхагваням, самбо бөхийн дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ нарын тив, дэлхий, улс орныхоо хэмжээнд төрөлх сургуулийнхаа нэрийг дуурсгасан олон алдартан төрсөн юм. 

Сургуулийн ойг тэмдэглэн баярын хурал, хүндэтгэлийн концерт тоглож, үндэсний бөхийн барилдаан, соёолон, дааган насны морьдын уралдаан боллоо.

Холбоотой мэдээ