ДАШТ-ий туузтай дасгалд Дина Аверина түрүүлжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-20 10:13:15

БАКУ. /РИА Новости/. Азербайжаны Баку хотноо зохион байгуулагдаж буй Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний туузтай дасгалд ОХУ-ын тамирчин Дина Аверина алтан медаль хүртжээ.


Тэрбээр 21.800 онооны үзүүлэлтээр түрүүлсэн байна. Израилийн тамирчин Линой Ашрам 20.750 оноогоор тэмцээний хоёрдугаар байрт орсон бол ОХУ-ын тамирчин Екатерина Селезнева 20.650 оноогоор гуравдугаар байрыг эзэлсэн байна.


Тамирчин Дина Аверинагийн хувьд энэ медаль нь Баку хотноо болж буй Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авч буй 4 дэх алтан медаль нь болж байна. 

Холбоотой мэдээ