Бар, морь жилтнээ эерэг сайн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-09-22 12:06:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 22. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 23. Адъяа гараг. Хэрцгий охин одтой, зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр.


Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Мод


Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.


Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно хэмээжээ.

Холбоотой мэдээ