2012 онд өргөдлөө өгсөн 200 иргэн энэ онд газраа авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНЭнэ онд Орхон аймагт нөхөн олголтоор 200 иргэнд газар олгоно. Газар олголт ирэх сарын 15-нд эхэлнэ.
Тодруулбал, Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар Яргуйт багийн Овоотын хэсэгт 100, Эрдэнэ багийн Сархиагийн хэсэгт 100 иргэнд газар олгоно. Энэ удаагийн газар олголт нь 2012 онд өргөдлөө өгсөн иргэдэд өгч байгаагаараа онцлог юм. Дээрх 200 иргэн хоёр жилийн хугацаанд хашаагаа хатгахгүй бол дараагийн иргэнд хуулийн дагуу шилжүүлнэ гэж тус сумын Газрын даамал Б.Батзаяа хэллээ.
Өнөөдрийн байдлаар 10500 өргөдөл Баян-Өндөр сумын Газрын албанд хураагдаад байна. Үүнээс 7000 гаруй нь 2013 он, 3500 нь 2014 оных юм. Тодруулбал 2015 оноос хойш нэг ч өргөдөл хүлээж аваагүй ажээ. Орхон аймаг нь газар нутаг багатай тул шинээр суурьшлын бүс үүсгэх боломжгүй юм.
Б.Оюун-Эрдэнэ