Сүүлийн үед байгууллагууд хаягаа монгол бичгээр хийлгэх болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт анх 2011 онд Хан-Уул зочид буудал, ресторан гаднах гэрлэн хаягаа монгол бичгээр хийлгэжээ.
Тус аж ахуй нэгжийн удирдлагууд ярихдаа тухайн үед нэлээн өндөр өртгөөр Улаанбаатар хотоос хийлгэж ирүүлэн хийсэн хүмүүс нь суурилуулж өгч байсан гэсэн юм. Харин төрийн албан байгууллагуудаас Даланзадгад сумын 3, 7 дугаар багууд гадаах гэрлэн хаягуудаа монгол бичгээр хийлгэсэн байна. Тэд орон нутагтаа дээрх хаягуудаа хийлгэсэн гэсэн юм. “Дижитал вишин” хэвлэх үйлдвэрээс энэхүү гэрлэн хаягуудыг ямар өртгөөр хийдэг талаар лавлахад 1 метр өндөртэй хаягууд ойролцоогоор 190 мянга орчим төгрөгөөр хийдэг бөгөөд гэрэлтүүлгийн төхөөрөмжууд нь тусдаа үнэлгээтэй байдаг гэлээ. Мөн сүүлийн үед байгууллага аж ахуй нэгжүүд хаягаа монгол бичгээр хийлгэх сонирхолтой болсон гэж байлаа.
Төрийн нэлээд байгууллагууд буюу шүүх, порокурорын газар зэрэг байгууллагууд монгол бичиг, крилл бичигээр хослосон хаягтай байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн