Хар үзүүрийн эмнэлгийн эмч нар ачаалал ихтэй ажилладаг

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-09-27 20:26:15

Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын Хар үзүүр хэмээх газарт байрлах Хүний их эмчийн салбар эмнэлэг нь Нуур, Баян-Овоо, Суварга, Ханжит багуудын 1800 гаруй хүн амд гурван ортойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хүн ам цөөтэй, багахан сумын дайтай орчин нөхцөлд ажилладаг болохоор ажлын ачаалал ихтэй байна. Тус багийн эмч нарт алсын дуудлага ирэх нь элбэг бөгөөд 10-70 км явж хүрдэг аж.

Ямартай ч тус салбарын хамт олон 2018 онд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн идэвх оролцоотойгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цоо шинэхэн пургон автомашинтай болсон бөгөөд үүнийхээ тусламжтайгаар алслагдсан багийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна. Одоо харин эмнэлгийн шинэ барилгатай болох тал дээр санал гаргаж, холбогдох газруудад хандаад байгаа аж. Тус эмнэлэг нь 1980-аад оны эхээр баригдсан дүнзэн байшинд үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.

  Үүнээс гадна урин дулаан цаг ирэхээр 30 гаруй км-т байрлах зуслангийн байрандаа нүүж очиж малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг аж.

 

Холбоотой мэдээ