БНАСАУ баллистик пуужин тээх чадвартай шинэ шумбагч онгоц бүтээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-09-27 12:33:47

ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ-ын Синпо хотын хөлөг онгоцны үйлдвэрт баллистик пуужин тээх чадвартай шинэ шумбагч онгоц бүтээх ажиллагаа үргэлжилж байна гэж АНУ-ын ажиглалтын “38 North” байгууллага пүрэв гарагт мэдээлжээ.


Наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 23-нд арилжааны хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудаас үзэхэд хөлөг онгоцны үйлдвэрийн ойролцоох хэрэгсэл, эд ангиуд хөдөлсөн байжээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун өнгөрсөн долдугаар сарын сүүлээр уг байгууламжид зочилсноос хойш шумбагч онгоц бүтээх ажиллагаа үргэлжилсэн хэмээн АНУ-ын мэргэжилтнүүд үзэж байгаа аж.


38 North”-ийн цахим хуудсанд мэдээлснээр, уг шумбагч онгоцны төрөл болон үүнийг бүтээх ажиллагаа аль шатандаа явж буй нь хараахан тодорхойгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ