Эрх зүйн хөтөч ажиллаж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-09-30 12:30:48

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд суманд иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэдэнд шаардлагатай хууль зүйн зөвлөгөө өгөх зорилгоор эрх зүйн хөтөч ажиллаж байна.

Эрх зүйн хөтөч нь есдүгээр сарын 17-нд сумын долдугаар багийн иргэдэд хууль зүйн мэдээллийг хүргэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчилжээ.

Нийт 25 орчим мянган хүн амтай Сайншанд суманд суурьшил нэмэгдэж нийгмийн олон хүчин зүйлсээс үүдсэн хүчирхийлэл, архидан согтуурах, авто осол зэрэг  гэмт хэрэг гардаг тул асуудал тохиолдсон үед иргэд хаана хандахаа мэдэхгүй байх, эрхээ хэрхэн хамгаалах талаар хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдаг тул дээрх үйлчилгээг үзүүлж байна хэмээн Сайншанд сумын ЗДТГ-аас мэдээлэв.  

Холбоотой мэдээ