Энэ оны II ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 2-нд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-30 20:37:36

Архангай /МОНЦАМЭ/. 2019 оны II ээлжийн цэрэг халах, татах ажлыг явуулах тухай аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 463 дугаар захирамж гарсан. Захирамжаар цэрэг татлагын товчоог аймгийн ЗДТГ-ын даргаар ахлуулан 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд II ээлжийн цэрэг татлага, цэргийн жинхэнэ албанд татагчдад эмнэлгийн урьдчилсан үзлэгийг 11 суманд 10-р сарын 2-12-ны өдрүүдэд зохион байгуулна.

Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.17.1 дэх заалтын дагуу хүнийг зуун тавин нэгж /150.000/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.           

Холбоотой мэдээ