Франчайзингийн зөвлөл байгуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-01 09:16:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын дэргэд франчайзингийн зөвлөл байгуулаад байна.

Зөвлөлийн даргаар Олон улсын франчайзингийн холбооны гүйцэтгэх захирал П.Мөнхчулууныг сонгоод байна. Тэргүүлэгч гишүүдээр “Скай-хапермаркет ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Жавзмаа -март), “Макс групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэг (Бургер Кинг), “Таван богд фүүдс пицца ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Насанжаргал (Pizza Hut), Ди Эм Эл ХХК-ийн захирал (Tom N Toms) Б.Мөнхчимэг, “Сентрал экспресс Си Ви Эс CU ХХК-ийн захирал Ж.Гансүх, “Монгол 333 корпораци ХХК-ийн төслийн зохицуулагч Г.Мөнхцэцэг, “Аравт бизнес нэгдэл ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Мөнхдэлгэр, “Блэк даймонд мүүн ХХК-ийн буюу “Торхон брэнд”-ийн захирал Д.Мягмарсүрэн, “Манду хаусХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан менежер Ц.Билгүүн нар ажиллахаар боллоо.   



Олон улсад танил болсон аль нэг брэндийн худалдаа болон үйлчилгээ, бизнесийн загварыг өөрийн орондоо шилжүүлэн нэвтрүүлдэг франчайзингийн аргыг улс орнууд ихэвчлэн түргэн хоолны үйлчилгээ болон худалдаа, үйлчилгээний салбарт дэлгэрүүлдэг байна. 

Холбоотой мэдээ