Ипотекийн зээлд 313 тэрбум төгрөг олгоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-01 18:03:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4.447 иргэнд олгоод байна. Үүнээс:

  • 2019 оны 9 дүгээр сард Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 243 иргэнд,
  • Засгийн газрын эх үүсвэрээс 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 130 иргэнд,
  • Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс нийт 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 111 иргэнд тус тус олгоод байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ. 
Холбоотой мэдээ