Хоол үйлдвэрлэлийн салбарынхны ажил мэргэжлийн уралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-03 22:00:25

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Төв, хангайн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн ур чадварын уралдаан, сургалт, урлаг, спортын үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт өнөөдөр эхэллээ.

Хоол үйлдвэрлэлийн салбарын ажиллагсдын ур чадварын ажил мэргэжлийн 12 дахь удаагийн уралдаанд Сэлэнгэ, Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн шилдэг тогооч, зөөгчид оролцож байна.

Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр Сэллэнгэ аймгийн Шаамар сум дахь МСҮТ-д хоол үйлдвэрлэлийн салбарынханд зориулсан ажил мэргэжлийн сургалтуудаар эхэллээ. Үргэлжлүүлэн маргааш Сүхбаатар сумын Спортын ордонд ажил мэргэжил, ур чадварын уралдаан болж аваргуудаа тодруулах аж. Мөн энэ сарын 5-ны өдөр урлаг, спортын үйл ажиллагааг явуулах юм байна. 

Холбоотой мэдээ