Зорилтот бүлгийн нэг өрхийг орон байртай болгожээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-10-08 13:08:57

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын иргэд, сайн санаат хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллага хамт олон нэгдэж, “Шинэ байшин-Шинэ амьдрал” бэлэглэх аяныг зарлан зорилтот бүлгийн иргэн Д.Бямбацогтод шинэ байшин барьж өгчээ.

Аяны хүрээнд нийт 9 сая 800 мянган төгрөг цугларчээ. Энэхүү мнгөөрөө тэд 8х8 харьцаатай шинэ байшин барьж, зорилтот бүлгийн иргэн Д.Бямбацогтод бэлэглэсэн байна. Тэдний амьдардаг байшинд цахилгааны гэмтлээс үүдэлтэй гал гарч орон байр нь бүрэн шатсан аж. Үүний улмаас тухайн гэр бүлд амьдарч байсан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бүтэн өнчин дүү нар, бага насны хоёр хүүхэд гээд энэ өрхийн 8 ам бүл орох оронгүй болжээ. Иймээс энэ гэр бүлийг орох оронтой болгох ажлыг С.Жалбуу гэгч эмэгтэй санаачлан,  нутгийн иргэд, сайн санаат хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллага хамт олон дэмжиж, идэвхтэй оролцсоны үр дүнд зорилтот бүлгийн нэг өрх ийн орон байртай болжээ.



Холбоотой мэдээ