Сугар гараг дээр буух боломжтой таван газрыг сонгожээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-10-08 12:45:47

МОСКВА. /TASS/. "Сугар-Д" төслийн Орос-Америкийн хамтарсан ажлын хэсгийн мэргэжилтнүүд буугч аппаратыг газардуулах боломжтой таван сонгожээ. Сугар гарагийн Хойд тал бөмбөрцгийн бүсэд орших эдгээр таван газраас нэгийг нь дараа нь сонгоно гэж уг төслийн ажлын хэсгийн удирдагч, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сансар судлалын хүрээлэнгийн гарагийн спектроскопийн лабораторын эрхлэгч Людмила Засова сэтгүүчдэд мэдээлжээ.


“Судлаачдын таван баг буух газрыг сонгосон. Тэд бидэнд эдгээр буух газрыг санал болгож, дараа нь бид аль нь тохирохыг сонгоно” гэж тэрбээр ярьсан байна. Мэргэжилтнүүдийн сонгосон газрууд бүгд Сугар гарагийн Хойд тал бөмбөрцөгт өндөр өргөрөгт оршдог аж. “Сугар өөрөө эргэж, харин тойрог зам нь эргэдэггүй. Тойрог замыг өөрчлөх хиймэл дагуул байхгүй учраас бидэнд өндөр өргөрөг хэрэгтэй” гэж Людмила Засова тайлбарласан байна.


“Сугар-Д” төсөл нь энэхүү гараг дээр байрлуулах урт хугацааны станцуудыг ажиглаж, хянах зорилготой ажээ. Тухайлбал, Америкийн урт хугацааны станц 60-120 хоног ажиллах юм байна.


Холбоотой мэдээ