Хүүхдүүдийн дунд Д аминдэмийн дутагдал элбэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-08 14:43:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд нийт хүүхдүүдийн дунд Д аминдэмийн дутагдал элбэг байна. Харин кальци, төмрийн дутагдал харьцангуй хэвийн байдаг талаар судалгаа гарчээ.

Хүүхдэд аль нэг амин дэм дутагдсанаас дархлаа сул байх шалтгаан болдог. Иймээс хүүхдийнхээ биед байвал зохих эрдэс бодисын хэмжээг тодорхойлдог шинжилгээг 0-5 насанд хийлгэвэл үр дүнтэй гэж эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Уг шинжилгээг өгсний дараа хариу ямар гарснаас шалтгаалан хүүхдийн биеийн жинтэй харьцуулж Д аминдэм болон кальцийг хэдий хугацаагаар өгөхийг нь тодорхойлдог аж

Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ яс, үе мөчтэй холбоотой эмгэгт эмийн сангаас дур мэдэн элдэв төрлийн кальци, амин дэм уулгах хандлагатай байдаг. Энэ нь төдийлөн сайн үр дүн үзүүлэхгүй. Харин ч бүр эсрэгээрээ болж хувирах нь бий. Тиймээс мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч эмчилгээг заавал хавсарч хийх шаардлагатай аж. Хэнтий аймагт энэ шинжилгээг хувийн эмнэлэг болон Бонавита хувийн лабораторид төлбөртэй авдаг ажээ. 


Холбоотой мэдээ