"Уран жиргээ 2019" наадам Хүүхдийн ордонд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Уран жиргээ-2019” нийслэлийн наадам энэ сарын 10-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд болно.
Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол, бүтээлийг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, уран уншлагын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор хоёр жил тутам болдог энэхүү уралдаанд сургуулийн өмнөх нас буюу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага нас буюу 1-5 дугаар анги, дунд нас буюу 6-9 дүгээр анги, ахлах нас буюу 10-12 дугаар анги гэсэн дөрвөн насны ангиллаар өрсөлддөг.
Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд “Уран жиргээ-2019” наадамд оролцох шилдэг хүүхдүүдээ шалгаруулсан бөгөөд дөрвөн насны ангиллаар нийт 102 хүүхэд оролцжээ. Харин хот, хөдөөгөөс шалгарсан авьяаслаг хүүхдүүд наадмын тэргүүний төлөө пүрэв гарагт өрсөлдөх юм байна.