Өнөөдөр 144.177 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-09 18:33:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10 дугаар сарын 9-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 47.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 144.177 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Монгол шуудан" (MNP +6.14%) болон "Багануур" ХК (BAN +4.82%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" (TCK -4.73%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн" ХК (ERDN -3.92%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар нэг ширхэг үнэт цаасыг 101 мянган төгрөгөөр арилжилсан байна. 

"TOP 20" индекс 0.18 хувиар өсч 19030.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.474.545.098.803.77 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ