Ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн байгууллагыг 10 сая төгрөгөөр урамшуулна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-10-14 11:33:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр Мөрөн хотод үйл ажиллагаа явуулж буй 48 байгууллагын ажилтан албан хаагчид Улаанбаатар хотруу гарах зам дагуу 2 км талбайд 1600 орчим мод тарьлаа. Тус арга хэмжээний нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх нар оролцов. Энэ үеэр ногоон байгууламжаа хамгийн их нэмэгдүүлсэн байгууллагыг 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулах болзолт уралдаан зарлаж буйг Засаг дарга Л.Ганболд хэлж байв. Хамгийн гол нь тарьж суулгасан модоо арчилж ургуулж байхыг уриаллаа. Мөрөн хотын иргэн бүр жилд нэг мод тарьж түүнийгээ арчилж ургуулбал ногоон байгууламж жил бүр 45мянгаар нэмэгдэх боломжтой ажээ.

Холбоотой мэдээ