Баянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-14 10:36:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын санаачилгаар Баянзүрх сумын мандал толгойд хоймор нутгийн зон олны хийморь лундааг билэгдэн ариун бүхнийг оршоосон “Хийморь” шүтээнийг цогцлоов. Тус шүтээнд эрийн хийморь сэргээсэн уул усны авшиг, эрдэнэт хурдан хүлгүүдийн дэл сүүл, есөн эрдэнийн дээж, ерөөл билгийн даллагатай ариун дагшин бүхнийг оршоожээ. Тус шүтээн нь төр улс түмэн олныхоо цог золбоо, өвөг дээдэс, алдартан гавъяатнуудын хийморь лундааг хурайлан дуудаж Хөвсгөлчүүд салбар бүрт манлайлан хийморлог явахыг билэгдэж буй аж. “Хийморь” шүтээнийг Хөвсгөл аймгийн Зураач урчуудын холбооны барималчид бүтээж аймгийн Засаг дарга Л.Ганболд хувийн хөрөнгө оруулалтаар бүтээлгэсэн бөгөөд нээлтэд хоймор нутгийн урлаг соёлын алдартнууд, нутгийн зон олон оролцлоо. 

Холбоотой мэдээ