Өлзийтийн автозамын огцом эргэлтийг өөрчлөх ажил 70 гаруй хувьтай байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-10-16 12:47:20
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор - Арвайхээр чиглэл явахад дайран өнгөрдөг Өлзийт сумын автозамын огцом эргэлтийг өөрчлөн барих ажил 70 гаруй хувьтай байна. Өлзийт сумын Цагаан хөтлийн постны 4.4 км автозамын шинэчлэлтийн ажил дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн бөгөөд одоогоор суурь асфальтбетон хучилт 70 хувь, өнгө асфальтбетон хучилт 40 хувь, ухмалын ажил 97 хувьтай байгааг албаныхан мэдээлэв.

Өлзийтийн автозамын огцом эргэлтийн тойрогт авто осол нэлээд гарч, жолооч зорчигчдын амь насанд аюул учруулж байсантай холбогдуулан тухайн автозамыг хааж, шороон замаар тойрч явуулж байсан юм. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус 4.4 км замыг тойрог замаар сэтэлж оруулах ажил өрнөж байгаа бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ