Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдлагуудтай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-15 22:06:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт энэ сарын 15-17-ны өдрүүдэд ажиллана. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутагт ажиллах удирдамжаа танилцууллаа. Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үйл ажиллагаа, ажлын үр дүнтэй танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, тэдгээр байгууллагуудын зорилт чиг үүргийг боловсронгуй болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас жил бүр аймгуудад ажилладаг байна. Энэ дагуу Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, ажлын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмжөөр хангаж ажиллана гэдгийг П.Зоригтбаатар хэллээ. 

Мөн Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, шалган туслах ажлыг зохион байгуулах ба аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүдэд "Байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-тай холбогдуулан сургалт зохион байгуулах аж. 

 

Холбоотой мэдээ