Монгол-Австрийн бизнес уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-16 10:12:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Австрийн бизнес уулзалт маргааш буюу 10-р сарын 17-нд “Шангри-Ла” зочид буудалд болно.

МҮХАҮТ болон Бүгд Найрамдах Австри улсын Эдийн засгийн танхим хамтран зохион байгуулах уулзалтаар хоёр улсын хоорондох худалдааны тоо хэмжээг нэмэгдүүлэхэд талууд хамтран ажиллах санал тавьж, харилцан мэдээ, мэдээлэл солилцох аж.

Чуулга уулзалтад Австрийн “AME International, Raiffeisen Bank International AG”,UniCredit Bank Austria AG” зэрэг банк, санхүүгийн байгууллага, тус улсын тэргүүлэгч 9 компанийн төлөөлөл оролцож үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах юм.




Холбоотой мэдээ