Бөхмөрөнчүүд аймгийн төвд сумаа сурталчиллаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-19 23:24:17

Увс /МОНЦАМЭ/. Соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сум орон нутгийнхаа онцлог, түүх, нүүдэлчин ахуйн уламжлалыг олон нийтэд сурталчлах зорилгоор Улсын тэргүүний Бөхмөрөн сумын "Сум сурталчлах-соёлын өдөр" энэ сарын 18-нд Улаангом хотноо боллоо.

Ажил хөдөлмөр, амжилт бүтээлээрээ улсдаа манлайлагч Бөхмөрөн сумын сурталчилгаа, соёлын өдрийн нээлтэд аймгийн удирдлагууд, ард иргэд өргөнөөр оролцов. Энэ үеэр тус суманд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ардын авьяастнуудын урлагийн тоглолт болсон байна.

Тус сум нь 2018 онд Баруун бүсээсээ шалгарч, Улсын тэргүүний сум болсон юм.

 

 

Холбоотой мэдээ