Зөрчил гаргасан этгээдийн улсад учруулсан хохирлыг эргэн төлүүлэхийг иргэд хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-20 22:10:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангайд гурав хоног ажиллаж байна.

Өнөөдөр Арвайхээрийн 200 орчим иргэнтэй уулзалт хийж, тэдний санал сэтгэгдлийг сонслоо. Авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан этгээдийн улсад учруулсан хохирлыг эргэн төлүүлж, тэрхүү мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэж байхыг иргэд хүссэн бөгөөд орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээ хүндрэл, чирэгдэл ихтэй байдгийг дуулгалаа. Тиймээс эрүүл мэндийн салбарт гарч буй асуудал, доголдлыг шийдвэрлэж, Авлигатай тэмцэх газарт албан бичгээр мэдэгдэх хугацаатай үүрэг, даалгаврыг аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагуудад өгсөн юм.

Ажлын хэсгээс маргааш Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид, эрх бүхий албан тушаалтныг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, 2018, 2019 онд хүргүүлсэн албан зөвлөмжийн биелэлттэй танилцана.

Холбоотой мэдээ