Ойрын өдрүүдэд зарим нутгаар цас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зарим нутгаар аравдугаар сарын 21-26-нд хур тунадас, цас орох тул иргэд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Салхи энэ сарын 21, 22, 25, 26-нд зарим
газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи ихэнх
нутгаар 4-9м/с байна.
Алтайн уулархаг нутгаар шөнөдөө
12-17, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Харин бусад нутгаар шөнөдөө 6-11
градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх төлөвтэй. Энэ сарын 27-ны өдрөөс нийт
нутгаар бага зэрэг дулаарна гэж Ховд аймгийн
УЦУОШГ-аас мэдээллээ.
