А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүх хурал хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-22 12:25:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр эхэлсэн ч энэ сарын 31-ний 08.30 цаг хүртэл хойшлов.


Тодруулбал, Шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, н.Ариунболд, Э.Хашчулуун нар Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүхэд шүүх хуралд оролцож байгаа аж. Тиймээс шүүгдэгч А.Ганбаатар дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн шүүх хүлээн авсан байна. 


Нийслэлийн прокурорын газраас  А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Холбоотой мэдээ