Барилгын салбарынхан тулгамдсан асуудлаа хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБарилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс өнөөдөр Монгол ньюс компанийн Мэдээлийн төв хэвлэлийн бага хурал хийлгэж Барилгын удирдах ажилтны зөвлөгөөний талаар мэдээлэв.
Жил бүр зохион байгуулдаг уг зөвлөгөөнийг дөрөвдүгээр сард буюу барилгын ажил орон даяар эхэлдэг үетэй давхцдаг гэдгээрээ онцлогтой. Зөвлөгөөн энэ удаа МҮЭСТО-д ирэх даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 18-нд болно. Барилгын улирал эхэлж буй энэ үеэр барилгын салбарын удирдах ажилтнууд нэг дор цуглаж өөрийн тулгамдсан асуудал, алдаа оноогоо хэлэлцдэг гэдгээрээ чухал ач холбогдолтой.
Тус чуулга уулзалтанд барилгын салбарын 1000 гаруй төлөөлөгч оролцож хууль эрх зүйн орчин болон салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр бүртэй танилцах юм. Мөн тус салбарт хамгийн том асуудал болж хөндөгддөг хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ. Энэ жилийн хувьд Монголд Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож байгаа юм.
Д.Өлзий