Томуу, томуу төст өвчин 0.3 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДНийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт өнгөрсөн долоо хоногт нийт 78140 хүн хамарчээ. Үүнээс 4866 нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдон 6.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.3 хувиар буурсан байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Нийт өвчлөгсдийн 83 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1397 дуудлага ирүүлсний 617 тохиолдол буюу 44.2 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна. Томуу, томуу төст өвчин нь Чингэлтэй дүүрэгт 8.8 хувь, Налайх дүүрэгт 8.5 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байгаа аж.
Ж.Болор